Тавдугаар сарын 3 бол Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Эл өдрийг угтан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл (МСНЭ)-ээс салбартаа манлайлсан сэтгүүлчдийг шагнаж урамшууллаа. Тухайлбал, МСНЭ-ийн дээд, Ж.Цэвээний нэрэмжит шагналыг Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Д.Шагдарсүрэн хүртлээ. Түүнчлэн МСНЭ-ийн дээд, Д.Бодоогийн нэрэмжит шагналыг манай сонины сэтгүүлч, Соёлын гавьяат зүтгэлтэн И.Рэнчинхандад олгов.
Уг шагналыг мөн Соёлын гавьяат зүтгэлтэн, спортын сэтгүүлч А.Баярмагнай хүртлээ. Мөн МСНЭ-ийн Хүндэт медалийг ахмад сэтгүүлч Б.Баярсайхан, Т.Оюунбилэг, С.Отгонцэцэг нарт олгосон юм. Энэ өдөр хэд хэдэн сэтгүүлч сэтгүүл зүйн “Ган үзэг”, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан цол, тэмдгийн эзэн болов. Соёлын гавьяат зүтгэлтэн А.Баярмагнай “Д.Бодоогийн нэрэмжит шагнал авсандаа баяртай байна. Миний эмээ 1886 онд төрсөн юм . Д.Бодоо 1885 онд төрсөн. Тэд нэгэн үеийн, танил хүмүүс байв. Д.Бодоог 60, 70 жил эсэрг үүгээр дуудаж байсан. Харин 1990 оны эхэнд цагаатгасанд баяртай байдаг” гэв.