Энэ оны тавдугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 11, 13 настай охид 14.00 цагийн орчим гадаа тоглохоор гэрээсээ гараад сураггүй алга болсон гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад 21.00 цагт бүртгэгдсэн аж.
Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулж, тус хүүхдүүдийг тавдугаар сарын 02-ны өдрийн 11.30 цагт Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.