Нийслэлийн Онцгой байдлын газраас “Стратегийн команд штабын дадлага сургууль”-ийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн гамшгаас хамгаалах Эрүүл мэндийн албаны бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулж байна.
Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт нийслэлийн Эрүүл мэндийн газар, дүүргүүдийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгүүд, нийслэлийн Түргэн тусламжийн төв, Зооноз өвчин судлалын төв, Наркологийн эмнэлэг, Монос трейд-ХХК, Монгол эм импекс-ХХК зэрэг нийт 26 байгууллагын 230 гаруй албан хаагч хамрагдаж байгаа юм.
Нийслэлийн гамшгаас хамгаалах эрүүл мэндийн алба нь гамшгийн үед иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх, гамшгийн дараах хор уршгийг арилгахад чухал үүрэгтэй.
Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулснаар тус албаны гамшгийн үеийн хариу арга хэмжээг хэрэгжүүлэх чадавхыг тодотгох, бүрэлдэхүүний бэлэн байдал, техник хэрэгслийн чанар, хүртээмжийг дээшлүүлэх ач холбогдолтой юм.