Нийслэлийн цагдаагийн удирдах газраас энэ сарын 26-ны өдрөөс 14 чиглэлд 28 морьт эргүүлийг ажиллуулж байна.
Тодруулбал, дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан гудамж талбай, олон нийтийн газарт нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдлийг таслан зогсоох, илрүүлэх зорилгоор "Морьт эргүүл" ажиллаж эхэллээ.