Хан-Уул дүүргийн IV хороо Яармагийн замд уржигдар 23.50 цагт 86-92 УНЭ улсын дугаартай “Toyota Prius”, 95-15 УБЭ улсын дугаартай JD загварын суудлын автомашинтай мөргөлджээ. Ослын улмаас 19-30 насны гурван эрэгтэй машиндаа хавчуулагдан хүнд гэмтэж, хоёр хүн хөнгөн гэмтсэн байсныг “Шуурхай бүлэг 105”-ын аврагчид гаргасан байна. Тэднийг Яаралтай тусламжийн төвийнхөнд хүлээлгэн өгснөөр эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, ГССҮТ-д хүргэжээ.
“Toyota Prius” автомашины жолооч 28 настай Ө архи уусан байсан тул согтуурлын зэргийг нь тогтоохоор үлээлгэх гэсэн боловч дургүйцсэн тул цуснаас нь дээж авч, хэргийн материалд хавсаргасан аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ө нь цагдаа бөгөөд, тухайн үед энгийн хувцастай явжээ.
Л.Аргамжин