"Swiss Mongolian Orthopedics Pediatric Project" төсөл (SMOPP)-ийн хүрээнд Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2023 оны 04 дүгээр сарын 17-ноос 21-ний хооронд Англи, Швейцарь улсын хүүхдийн гэмтэл согогийн эмч нар ажиллаж, туршлага солилцлоо.
Төслийн хүрээнд Английн "Barts" эмнэлгийн хүүхдийн ортопедийн мэс засалч, зөвлөх эмч Claudia Maizen, "The Royal Hospital" эмнэлгийн хүүхдийн ортопедийн мэс засалч, эмч Pauline B ijlsma болон Швейцарийн "The Spital Grab" эмнэлгийн гэмтэл согог, спортын гэмтэл, өвдөг түнхний протез, үений дурангийн мэс заслын эмч Pascal Gerhard нар ГССҮТ-ийн Хүүхдийн гэмтэл согогийн тасагт ажиллан, төвийн эмч нартай хамтран нийт 10 мэс заслыг амжилттай хийлээ.
Мөн эмнэлгийн удирдлагуудтай уулзаж, цаашид төслийн хүрээнд үйл ажиллагаагаа улам өргөжүүлэх, эмч мэргэжилтнүүдийг солилцож ажиллуулах, туршлага хуримтлуулах талаар авч хэрэгжүүлэх ажлуудаа хэлэлцэж төлөвлөсөн байна.