ЖДҮХ сангаас 2008 оноос хойш зээл авсан 1295 иргэн, хуулийн этгээдийн мэдээллийг нээхэд 221.3 тэрбум төгрөгийн өр ил болжээ.
ЖДҮХС-гаас иргэн, хуулийн этгээдийн авсан 270 тэрбумын зээлээс төлөгдсөн нь 48.7 тэрбум, улдэгдэл нь 221.3 тэрбум. Нийтийн сангаас хөнгөлөлттэй зээл авсан ч өр үүсгэсэн хуулийн этгээдүүдийг онцлон анхаарч, үүргээ биелүүлэхийг шахаж шаардах нь бусдын эдлэх эрх тэгш боломжийг нээхэд туслах аж.
"Шил" ажиллагаа эхэлсэн энэ оны гуравдугаар сарын 27-ноос хойших сар хүрэхгүй хугацаанд нийтийн мэдээллийн нэгдсэн талбар shilen.gov.mn-д 1 сая 34 мянга 550 хандалт буртгэгджээ. Энэ нь иргэд мэдэх эрхээ эдэлж, өөрсдийн сонгон байгуулсан төрөө шууд хянах хүсэл сонирхол их байгааг илтгэж байна. Shilen.gov.mn төрийн байгууллагуудаас ирүүлсэн мэдээллийг инфографик зураг дүрстэй, илүү хялбар болгон, нэг дор байршуулж байгаа юм. Иргэд сураг ажгаар бус судалгаа сурвалжтайгаар, хардахаас илүүтэй харж мэдэж, нээлттэй мэдээлэлд дүн шинжилгээтэй, эш үндэстэй хандах боломжтой боллоо.