Нийт 1745 компани, хуулийн этгээдийн төрийн өмчийн 314 байр, объект дахь 148.699 ам метр талбайн түрээсийн мэдээллийг shilen.gov.mn-д өнөөдөр байршууллаа.
Төрийн өмчийн байр талбайн түрээсийн нийт орлого 2022 онд 21.9 тэрбум төгрөг болсон байна. Түрээсийн орлогоос улсын төсөвт 2022 онд 7,7 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Хавдар судлалын үндэсний төв, Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газар, Засгийн газрын автобааз, «Чингис хаан" ОУНБ, Улсын 1-р төв эмнэлэг түрээсээс хамгийн их орлого олдог таван байгууллага юм. Хувийн хэвшлээс "Мед портал", Голомт банк, "Монгол Хьюандай автомотив" компани төрд хамгийн их түрээс төлдөг байна. ХСҮТ зөвхөн талбай түрээслэх бус орлого хуваах гэрээ байгуулж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар өөрсдөө эрсдэл үүрэхгүй, урсгал зардал гаргахүйгээр ЭМД-аар нь иргэдэд үйлчилж байна. Иргэн, хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэн, хэнд, хаана, хэдээр, хэр хэмжээтай талбайг ямар хугацаанд түрээслүүлж буйг мэдэхийг хүсвэл shilen.gov.mn-ээс харж хянах боломжтой.
ТӨБЗГ төрийн өмчийн түрээсийн төлбөрийн доод үна, гэрээний загвар, төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээг 2020.02.18-ний 49-р тогтоолоор баталсан. Түрээсийн орлогоос 40%-ийг нь улсын төсөвт төвлөрүүлэхээр тогоожээ.