АНУ-ын Умард Каролина мужид хөрш айлын 6 настай охиныг аавын хамт буудсан хэрэг гарсан талаар Гастон дүүргийн цагдаагийн хэлтэст энэ сарын 19-нд 19:44 цагт 911 дуудлага ирсэн байна.
Тухайн өдөр 6 настай охин аавтайгаа хамт хашаандаа тоглож байгаад сагсны бөмбөгөө хөрш айлын хашаанд санамсаргүй оруулж бөмбөгөө авахаар ортол хөрш айлын эзэн буюу 24 настай Роберт Луис Синглетари буу гаргаж аав охин хоёрыг бууджээ. Хэрэг гарах үед аав охин хоёрт туслахаар очсон 2 хүн мөн адил тэнсэн суманд өртөж шархадсан байна. Цагдаа нарын мэдээлснээр "Галт зэвсэгт өртсөн насанд хүрсэн 3 хүн Гастон дүүргээс ирсэн Уильям Жеймс Уайт, Эшли Хилдебранд, Деррик Кеннет Пратер нар бөгөөд одоогийн байдлаар 6 настай охин хөнгөн шархадсан харин аавын бие хүнд Шэрлот хотын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа мөн хүний амь нас эрэсдээгүй" талаар мэдэгджээ.
Хэрэг гарсан өдөр гэрээсээ оргон зайлж сэжигтнийг эрэн сурвалжилсны эцэст өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 21-нд баривчилсан байна. Хэрэгтэн Роберт Луис Синглетари нь өмнө нь найз эмэгтэйгээ зодсон хэргээр шалгагдаж байжээ.
Сүүлийн жилүүдэд АНУ-д ийм төрлийн ялихгүй асуудлаас болж нэгнээ гэмтээх, нэгэндээ галт зэвсэг хэрэглэх амь насыг хөнөөх хэргүүд ихэссэн талаар цагдаагийн байгууллага мэдээлжээ