Хашаанд нь орлоо хэмээн 6 настай охиныг аавын хамт буудсан хэрэг АНУ-ын Умард Каролина мужид гарчээ
Тухайн өдөр 6 настай охин аавтайгаа хамт хашаандаа тоглож байгаад сагсны бөмбөгөө хөрш айлын хашаанд санамсаргүй оруулж бөмбөгөө авахаар ортол хөрш айлын эзэн буюу 24 настай Роберт Луис Синглетари галт зэвсгээр аав охин хоёрыг бууджээ. Хэрэг гарах үед туслахаар очсон 2 хүн мөн адил тэнсэн суманд өртөж шархадсан байна. Цагдаа нарын мэдээлснээр "Галт зэвсэгт өртсөн насанд хүрсэн 3 хүн Гастон-иас ирсэн Уильям Жеймс Уайт, Эшли Хилдебранд, Деррик Кеннет Пратер нар бөгөөд одоогийн байдлаар 6 настай охин хөнгөн шархадсан аавын бие хүнд байгаа Шэрлот хотын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа" талаар мэдэгджээ.
2023-04-21