Б.Махбал нь хүн амины хэргээр 11 жилийн хорих ял авсан. Үргэлжлүүлэн ялаа эдэлж байгаа бөгөөд "Хөгжлийн банк"-ны гэх хэрэгт дахин яллагдагчаар татагдсан учраас хорих ангиас түүнийг авчирч, шүүх хуралд оролцуулж байна.
Тодруулбал, Б.Махбал нь ЗТХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын даргын албан тушаалд 2017 оны арванхоёрдугаар сард томилогдон ажиллаж байгаад 2018 оны наймдугаар сард ЗТХЯ-ын Газрын дарга Т.Гомбосүрэнгийн аминд хүрсэн гэмт хэрэгт 11 жилийн ял авсан.