НЗДТГ-аас “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгуулдаг. Энэ удаагийн өдөрлөгийг маргааш буюу дөрөвдүгээр сарын 19-ний 09:00-17:00 цагийн хооронд зохион байгуулна.
Иргэн та 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар холбогдож, мөн Нийслэлийн Үйлчилгээний нэгдэн төвүүдээс иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй болон гэр бүл, гэрээний эрх зүй зэрэг сэдвээр хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой. Тус про боно маягийн өдөрлөгийг зургаа дахь жилдээ сар бүрийн гурав дахь 7 хоногийн лхагва гарагт тогтмол зохион байгуулж байна.
Про Боно /Pro bono/ гэдэг нь нийтийн сайн сайхны төлөө гэсэн утгатай латин үгнээс гаралтай бөгөөд хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааг ойлгодог. Пробоно үйлчилгээнд: үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх, үнэ төлбөргүй өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх, стратегийн өмгөөлөл хийх, зах зээлийн үнээс бага үнээр хууль зүйн үйлчилгээ үзүүлэх, мөн үнэ төлбөргүйгээр сургалт, судалгаа явуулах зэрэг үйл ажиллагаанууд хамаардаг.