Өнгөрсөн есдүгээр сарын 3-ны үүрээр Баянзүрх дүүргийн IV хороо, III байрны ... тоотод нэг гэр бүлийн гурван хүний амийг хөнөөсөн онц ноцтой хэрэг гарсан. Энэ хэрэгт талийгаач бүсгүйн найз залуу Б.Эрдэнэбилэгийг сэжиглэн, эрэн сурвалжилсаар долоо хоногийн дараа Их дэлгүүрийн ойролцоо 48-78 УБН дугаарын машинтай явж байхад нь баривчилсан. Нийслэлийн прокуророос яллах дүгнэлт ирүүлснээр өчигдөр Баянзүрх дүүргийн шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд шүүх хурал хаалттай боллоо. Шүүх хурал найман цаг үргэлжилсний эцэст Б.Эрдэнэбилэгт цаазаар авах, хамсаатан Ш.Гантулгад нь 16 жил хорих ял оноов.
Х.ОЮУН