Ой, хээрийн түймэртэй тэмцэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах зорилгоор нийслэлийн Онцгой байдлын газрын даргын энэ оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн А/32 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулагдсан.
Тус ажлын хэсэг өнгөрөгч ажлын өдрүүдэд алслагдсан Багануур, Багахангай, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангиудад ажилласан бол амралтын өдрүүдэд Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Ой, хээрийн түймэртэй тэмцэх бэлтгэл, бэлэн байдлын шалган ажиллаж байна.