Галын аюулгүй байдлын үндсэн дүрэмд гэр, байшин хоорондын зай 5 метрээс багагүй байх ёстой гэж заасан байдаг.
Гэвч гэр хорооллын айл өрхийн зай хэмжээ алдагдаж гэр, байшингаа хэтэрхий ойрхон тулгаж барьсан нөхцөл байдалтай байна. Энэ нь гал түймэр гарсан үед богино хугацаанд тархан дэлгэрэх, олон айл өртөх эрсдэлийг дагуулж байгаа юм.
Сүүлийн үед нийслэлд гарч буй гал түймрийн нөхцөл байдал үүнийг харуулж байна.
Иймд гэр, орон сууцны хоорондын зай талбайн дүрмийг баримтлан, аюулгүй байдлаа хангахыг иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлагад анхааруулж нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүлж байна