Дашваанжил ХХК-с хамтарсан сургалт зохион байгуулах хүсэлтийн дагуу хүн бүрийг эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах , учирч болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор дөрөвдүгээр сарын 14-ний өдөр сургалт зохион байгуулагдлаа.
Сургалтын хүрээнд “Хийн түлшний тухай ойлголт, хийн тоног төхөөрөмж, тэдгээрийн хэрэглээ, засвар үйлчилгээ, аюулгүй ажиллагаа, сэдвээр “Gas education” сургалтын төвийн сургагч багш Ц.Намжил, Шингэрүүлсэн шатдаг хийн аюулгүй ажиллагаа сэдвээр Онцгой байдлын газрын ангиллын сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн ахлах дэслэгч Г.Золжавхлан нар аж ахуйн нэгж байгууллагын 16 ажилтанд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, хийн түлшний аюулгүй ажиллагааны талаар мэдлэг олголоо.