Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын гудамжинд байшин шатсан дуудлагаар Гал түймэр унтраах, аврах 10, 34 дүгээр ангийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж бүрэн унтраалаа.
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байх тул ой, хээрийн болон шар өвсний түймрээс урьдчилан сэргийлж, дараах арга хэмжээ авахыг ЗӨВЛӨЖ БАЙНА.
-Түлсэн гал, асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах
-Түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх
-Зуслан, гэр хорооллын хашаанд шар өвс шатаахгүй байх, хадаж цэвэрлэх
-Айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх
-Насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх зэргээр галын аюулгүй байдлыг сайтар хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.