Олны танил, Холливүүдийн жүжигчин, Алифорни мужийн захирагч асан Арнольд Шварценеггер өчигдөр буюу энэ сарын 12-ны өдөр “Манай хөршүүдийг олон өдөр бухимдуулж, замын хөдөлгөөнд саад болж байсан том нүхийг би өнөөдөр найзынхаа хамт бөглөлөө. Гомдоллож суухын оронд хийх хэрэгтэйг би байнга хэлдэг” гэсэн тайлбартай нэгэн замын эвдрэлийг хурдан хатдаг цементээр дүүргэж засаж байгаа бичлэгээ Twitter хуудсаараа дамжуулжээ.
Гэвч харамсалтай нь тухайн нүхийг бөглөсөн нь тус болохоосоо ус болсон бололтой. Арнольд Шварценеггерийн санаачилсан сайн дурын ажил үнэндээ “Хорлон сүйтгэл байсан" гэж Лос Анжелес хотын захиргааны ажилтан NBC News сувгаар ярьсан байна.
Мөн “Энэ бол замын эвдрэл биш төлөвлөгөөт засварын ажил бөгөөд “Socal Gas” хий түгээлтийн компанийн засварын ажилд зориулж бэлдсэн нүх байсан. Энэ ажил тавдугаар сард багтаан дуусгах төлөвлөгөөтэй байсан” гэж мэдээллээ. Шварценеггерийн сайн үйлийн балгаар нүхийг дахиж ухах хэрэгтэй болоод байгааг бас дурдсан байна.
Эх сурвалж: NBC News
Today, after the whole neighborhood has been upset about this giant pothole that’s been screwing up cars and bicycles for weeks, I went out with my team and fixed it. I always say, let’s not complain, let’s do something about it. Here you go. pic.twitter.com/aslhkUShvT
— Arnold (@Schwarzenegger) April 11, 2023