Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын албан даалгаврын хүрээнд “Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан "Эрүүл аюулгүй -Цэвэр орчин" бүрдүүлэх арга хэмжээг зохион байгуулж гурван машин хог хаягдлыг цэвэрлэж хогийн нэгдсэн цэгт хүргэж устгалаа.
Мөн Цогцолборт газрын орчны бүсийн Цэцэг сумын ЗДТГ, Мал эмнэлгийн тасагтай хамтран Цэцэг нуур багийн Шинэ ус, Цагаан булаг, Шар ширэг, Баян булаг, Сондог, Баян-Овоо багийн Баруун бураат, Давсны хонхор, Хилийн хашаа, Ганц нуур орчмын үхсэн малын сэг зэм, байгаль орчинд сөргөөр нөлөөлөх 5 тонн хогийг нэгдсэн хогийн цэгт хүргэж устгажээ.