Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс дөрөвдүгээр сарын 3-7-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 478 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 165 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 313 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 66 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 24 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.
Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 81 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.