Хилийн цэргийн 0184 дүгээр анги Сүхбаатар аймгийн II сургуультай хамтран жил бүр зохион байгуулдаг “Сурагчид улсын хилд” арга хэмжээг 5 дахь жилдээ зохион байгуулж байна.
Энэ жил 11 дүгээр ангийн 16 сурагч хамрагдсан бөгөөд Хил хамгаалах байгууллагын 90 жил, хилчдийн бахархал уриалга, “Үл тасрах түүх” аяны хүрээнд зохион байгуулагдсанаараа онцлог болсон юм. Сурагчдад хилчдийн алба үйл ажиллагааг сурталчлан таниулах, цэрэг дайчдын хил хамгаалалт, алба үйл ажиллагаанд хэрхэн оролцдог болохыг биеэр хийж гүйцэтгэж, хугацаат цэргийн алба хаагчдын адил хилийн манаанд үүрэг гүйцэтгэх, дасгал сургуулилт хийн гурван хоногийн турш цагийн хуваарийн дагуу үйл ажиллагаанд оролцлоо.
Мөн сурагчид алба хаагчид болон хугацаат цэргийн алба хаагчидтай нөхөрсөг волейболын тэмцээн, нормативын аварга шалгаруулах уралдаан тэмцээнээр өрсөлдлөө. Хилийн ангид үүрэг гүйцэтгэсэн сурагчид сургуульдаа очиж “Хилчин” танхимыг байгуулан үе тэнгийнхээ хүүхэд багачуудад түгээн дэлгэрүүлэх юм.