Завхан аймгийн Сонгино сумын Бор-Өндөр багийн “Донгой”-н хоёрдугаар гудамжинд/сумын төвд/ Бага насны хүүхэд дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн 20.00 цагийн орчимд гэрийнхээ гадаа тоглож байгаад сураггүй болсон тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 07-ны өдрийн 01.17 цагт хүлээн авсан аж.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, тус сумын дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, Сонгино сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд Т /7 настай эрэгтэй/-ийг дөрөвдүгээр сарын 07-ны өдрийн 02.00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 04.30 цагт малынхаа хашаанд унтаж байхад нь эсэн мэнд олжээ.