Жил бүрийн дөрөвдүгээр сарын 3-ны өдөр бол Олон улсын уран бүтээлчдийн баярын өдөр.
Энэ өдрийн утга нь эх дэлхийд баяр хөөр, аз жаргал, амар амгалан, эв нэгдлийг авчирч, амьдралыг гэрэлтүүлж, зүрх сэтгэлийг тайтгаруулдаг бүхий л салбарын гайхамшигтай уран бүтээлчдэд хайр хүндэтгэл талархлаа илэрхийлж тэднээр бахархан тэднийг дэмжихэд оршдог билээ.
Монголын урлаг соёлын салбарын шилдэг 200 гаруй нэртэй уран бүтээлчид уригдсан олон улсын уран бүтээлчдийн баярын өдрийн ёслол хүндэтгэлийн ажиллагаа “Хайр цорын ганц шийдэл нь” уриан дор Их Эзэн Чингис хааны музейн их өргөөнд боллоо.
Баярын өдрийн олон улсын уран бүтээлчдийн баярын өдрийн шилдэг урлагийн тоглолтыг Үндэсний урлагийн их театр, Улсын филармони, Дуурийн театр, Монгол улсын консерватур зэрэг мэргэжлийн урлагийн байгуллагын уран бүтээлчид хамтран толилуулав.
Түүнчлэн манай улсад дэлхий нийтийн цаг үеийн нөхцөл байдлаас үүдэн түр завсарлаад байсан уг баярын өдрийг ийнхүү 3 дахь жилдээ ёслол төгөлдөр тэмдэглэлээ.
ОЛОН УЛСЫН ШИЛДЭГ “ХАЙР ЦОРЫН ГАНЦ ШИЙДЭЛ НЬ” НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО
Арга хэмжээний гол уриа агуулга шингэсэн Олон улсад шилдэг тодотголтой “Хайр цорын ганц шийдэл нь” номын Монгол дахь албан ёсны нээлтийн ажиллагаа болов. Уг номыг Хүмүүнлэг үйлстэн, дэлхийд нэртэй онцгой уран бүтээлч, дэлхийн оюун санааны нэрт удирдагч Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай бичжээ.
Дэлхийн олон оронд нээлтээ хийсэн даруйдаа хүмүүсийн ухамсар оюун санаанд ухаарал сэхээрлийг өгсөн “Хайр цорын ганц шийдэл нь” номд өнөөгийн дэлхий нийтийн тулгамдсан бүхий л асуудал цар тахал, уур амьсгалын өөрчлөлт, дайн дажин, зөрчил тэмцэл, байгалийн гамшиг зэргийн цаад үнэн болон үндсэн шалтгааныг шинжлэх ухаан хийгээд энерги, ертөнцийн хуулиар тайлбарлаж, шийдвэрлэх арга зам, шийдлийг нь гарган тависан байна.
Энэ утгаараа зохиогчийн дэлхийн бүх шашны болон оюун санааны удирдагчид илгээсэн захидал, бүх улс орны удирдагч, Засгийн газарт яаралтай хүргэх захидлууд бүрэн эхээрээ багтжээ.
Мөн зохиогч “Амьдрал хийгээд бүхий л ертөнцийн хамгийн аугаа зүйл нь хайр билээ. Гэвч энэ цаг үед хүмүүсийн ихэнхэд хайр дутмаг байна. Хүн төрөлхтөн урьд өмнөхөөсөө ч илүү хайраар дүүрэн байх хэрэгтэй. Бид хөршүүдээ, амьтдыг, хүрээлэн буй байгаль орчноо, тэр бүү хэл дайснуудаа ч хайрлах ёстой, ингэж байж л бид өнөөгийн дэлхий нийтийн хямралыг давж энх тайван амьдарна гэж уг номдоо онцлон тэмдэглэжээ.
Хайрын энерги нь дэлхийг анагааж, хамгаалах үр нөлөөтэйгээс гадна оршин суугчдыг нь илүү өндөр ухамсрын төвшинд дэвшүүлэх болно. Тэрээр цааш нь сул дорой, дуу хоолойгоо хүргэж чаддаггүй амьтдыг болон ядарсан хүмүүс, төрөлтнүүдийг хамгаалахын тулд хүмүүсийг хайраа үйл хэрэг болгохыг уриалжээ.
Ийнхүү хүн бүр эргэн тойрондоо урьдахаасаа арай илүү хайр түгээсээр, хайраа улам бүр өргөжүүлсээр, гэр бүлийн хайрын хүрээллээ бага багаар тэлсээр байвал бидний амьдралд хамгийн их аюул занал үүсгэж байгаа асуудлыг шийдэхэд шаардлагатай тэр хайрын хүчийг 100 хувь бүрдүүлж чадна гэжээ. Ямар ч хайр нь биднийг, бидний хайртай хүмүүсийг, эргэн тойронд маань байгаа бүхнийг хамгаалдаг эерэг сайхан эрч хүчийг ялгаруулж байдаг хэмээжээ.
ДЭЛХИЙД АЛДАРТАЙ “ДИВААЖИНГИЙН УРАМ ЗОРИГ” ҮЗЭСГЭЛЭН ДЭЛГЭГДЭВ
Энэ өдөрт зориулан дэлхийн олон оронд гарч байсан нэрт уран бүтээлч Төгс гэгээрсэн их багш Чин Хайн “Диваажингийн урам зориг” нэртэй уран зураг, дэнлүү, диваажингийн үнэт эдлэл, яруу найргийн цоморлигоос бүрдсэн 5 төрлийн 150 орчим уран бүтээлийн үзэсгэлэнг уран бүтээлчиддээ зориулан дэлгэсэн нь томоохон шигтгээ болсон юм. Нэрт уран бүтээлчийн уран бүтээлийн онцлог нь хүмүүний оюун санааг сэрээж, дотоодын мөн чанарыг нь таниулахад оршдог юм. Ийнхүү уг давтагдашгүй, гайхамшигтай уран бүтээлүүд нь оролцогчдын мэлмий, оюун санааг баясгалаа.