Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, “Баянзүрхийн-Ам” гэдэг газар 2 зорчигчтой суудлын автомашин Туул голын мөсөнд цөмөрсөн тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 04-ний өдрийн 04.20 цагт хүлээн авсан аж.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Н-ын “Ландкруйзер 200” загварын суудлын автомашин “Туул” голын мөсөнд тэнхлэгээ хүртэл цөмөрч суусан байсныг 30 минут ажиллаж татан гаргасан.