ЭХЯ, Япон Улсын ЖАЙКА нь “Монгол Ул сад сэргээгдэх эрчим хүчний оролцоо ихтэй эрчим хүчний системийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэх, эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилчдын чадавхыг бэхжүүлэх тө сөл” хамтран хэрэгжүүлж буй. Эл төслийн хүрээнд эрчим хүчний нэгдсэн системийн бүх төрлийн горимд тасралтгүй хяналт шинжил гээ хийх боломжтой RTDS симуляторыг “Дис петчерийн үндэсний төв” ТӨХХК-д өчигдөр хүлээлгэн өглөө. Энэ үеэр Эрчим хүчний дэд сайд “Монгол, Япон Улсын хооронд найрамдалт харилцаа тогтоосноос хойш 50 гаруй жилийн түүхэнд эрчим хүч, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгэм, соёл, дэд бүтцийн олон талт хамтын ажиллагаа тасралтгүй үргэлжилсээр байна. Тэр дундаа Монгол Улсын эр¬чим хүчний салбарт 1991 онд ЖАЙКА-гийн шугамаар “ДЦС-4” ТӨХК-ийн техникийн шинэчлэл, 2014 онд тус станцын үр ашгийг дээшлүүлэх төслийг хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжүүлсэн” гэв. RTDS симуляторыг эрчим хүчний нэгдсэн системд нэвтрүүлснээр системийн тогтворжилтын төлөв байдалд дүн шинжилгээ хийх, цаашдын чиг хандлагыг нарийвчлан тодорхойлох богино болон дунд, урт хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээг үе шаттай төлөвлөхөд чухал нөлөөтэй аж.
Бэлтгэсэн Б.Сонор