Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга О.Пүрэвдоржоор ахлуулсан Өвөрхангай аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны үйл ажиллагаатай танилцлаа.
Уулзалтын үеэр Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн талаар болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс 2023 онд хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар ажлын албанаас танилцууллаа. Мөн холбогдох мэргэжилтнүүд салбар зөвлөлийн гишүүдэд мэдээлэл хүргэж, санал солилцлоо.