"Лантуун дохио" ТББ-аас "Мартахгүй давтахгүй" консепт үзэсгэлэн гаргажээ. Гэрэл зураг, дижитал артыг хослуулсан маш өвөрмөц эл үзэсгэлэн 1000 гаруй хүний хүртээл болсон байна. Монголын уран зургийн галерейд гарсан тус үзэсгэлэнг ХНХЯ-ны хүүхэд хамгааллын салбарынхан бүрэлдэхүүнээрээ ирж үзжээ. Тодорхой хэлбэл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам баг бүрэлдэхүүнээрээ, дэд сайдын хамт ирж санал солилцосон аж. Улмаар хүүхдийн аливаа хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр болон бодлогын түвшинд хамтран ажиллахаар бүхий л боломжуудаа ярилцлсан байна. Мөн тэд гуравдугаар сарын 18-нд өгсөн шаардлагын дагуу тодорхой ажлууд дээр хамтрахаар болсон аж. Дээр нь Дэлхийн зөн улсын байгууллага, Хөөрхөн зүрх ТББ, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийнхөн тус үзэсгэлэнг сонирхож, хүүхэд хамгааллын чиглэлээр туршлагаа хуваалцжээ.