Хойд Солонгосын иргэдийг ажиллуулж буй ком паниуд тэдний ажлын бай рны нөхцөлийг анхаар даггүй, байрнаасаа гадагш явахад нь тавих хяналт сул байгаа гаас гэмт хэ рэгт хол богдож, амиа алд сан тохиолдол ч гарах боллоо. Тухайлбал, энэ сарын 7-нд Хан-Уул дүүргийн XI хо роонд “Номин холдинг” компанийн ба риулж буй ба рилгад монгол чууд, Хойд Солонгосын иргэдийн хоо ронд зодоон болж, манай улсын харьяат 19 настай эмэгтэй Д, 21 настай Ц, БНАСАУ-ын иргэн 26 настай Ким Сон Гү нар гэмтсэн. Энэ хэр гийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн Мөрд өн байцаах та сагт шалгаж, гадаадын иргэд хол богдсон гэ сэн үндэслэлээр Нийс лэлийн прокурорын газарт хянаж буй юм.
БНАСАУ-ын иргэд ажилладаг “Шинэ гэр” хороолол
Зодооны дээрх хэрэг шийдэгдээгүй байтал энэ сарын 25, 28-нд тус дүүрэгт хойд солонгосчууд дахиад л асуудал үүсгэв. Өнгөрсөн пүрэв гаригийн үдэш Хан-Уул дүүргийн нутаг, “Оргил” худалдааны төвийн үүдэнд манай улсын иргэн Б гэх эмэгтэйг БНАСАУ-ын иргэн Ким Юун Эй, Ким Юун Хул нар нүүр рүү нь цохиж гэмтээсэн байна. Юунаас болж ийнхүү манай улсын иргэнд халдсан нь тодорхойгүй, тус дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн энэ асуудлыг нэлээд нууцалж буй юм билээ. Харин өнгөрсөн дараа гаригт БНАСАУын иргэн Су Чоп Хо гэдэг 51 настай эр амиа алджээ. Талийгаач ажиллаж буй барилгынхаа хашааны гадна осгож нас барсан гэнэ. Энэ талаарх мэдээллийг тус дүүргийн Цагдаагийн хэлтсээс тодруулах гэсэн боловч мэдээлэл өгөх хүн олдсонгүй. Дээрх хоёр хэргийг нууцалж буй шалтгаан нь Монгол Улс Хойд Солонгосын иргэдийг орогнуулж байгаад явуулдаг, НҮБ-ын Дүрвэгсдийн асуудлаарх конвенцод нэгдээгүй атлаа нууцаар оруулж ирдэг гэж олон улсын зүгээс шүүмжлэл хүлээхээс болгоомжилж буй бололтой. Талийгаач Су Чоп Хо нь манай улсад гэрээгээр ажиллахаар ирсэн бөгөөд Хан-Уул дүүргийн IV хороонд Яармагийн гүүрний баруун талд бариулж буй MCS группийн “Шинэ гэр” орон сууцны хорооллын барилгад ажиллаж байжээ.
Биднийг өчигдөр уг барилгад очиход харуулууд нь дотогш нэвтрүүлсэнгүй. Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр “Шинэ гэр” орон сууцны хорооллын туслан гүйцэтгэгчээр 40 гаруй компани ажиллаж буй аж. Тэдний нэг нь “Хурд” гэх компани бөгөөд талийгаач тус компанид гэрээгээр ажиллаж байжээ. “Хурд” компанийнхантай холбогдоход “Бид туслан гүйцэтгэгчээр ажилладаггүй, туслан гүйцэтгэгч авч ажиллуулдаг. Манайх MCSийн барилгад ажиллаагүй. Өөр компанитай андуурсан байх” гэсэн юм. Магадгүй цагдаад тэмдэглүүлэхдээ “Хурд” компанийн ажилчин гэж буруу хэлсэн ч байж болох аж. БНАСАУ-ын дүрвэгчид манай хилээр хэсэг бүлгээрээ орж ирж, БНХАУ-аар дамжин өмнөд рүүгээ гардаг байсан гэдэг. Тэдний цөөн хэд нь Монголд үлдэж, ихэнхдээ хар бор ажил хийж байсан тохиолдол ч бий.
Хойд Солонгосын иргэд төр засгийнхаа хатуу чанга бодлого, өлсгөлөнг даван туулахын тулд ийнхүү дүрвэж, манай улсад орж ирж байсныг хоёр улсын харилцаанд сэв суулгахгүй байх үүднээс нууцлаад өнгөрөөдөг байсан билээ. Түүгээр зогсохгүй Хил хамгаалах байгууллага Сүхбаатар, Дорнод, Дорноговь зэрэг аймгийн салбар ангиудынхаа заримд нь Хойд Солонгосоос хил зөрчин орж буй хүмүүсийг байрлуулах түр хуаран байгуулж, тэднийг байрлуулж байснаа эцэстээ Налайх дүүрэгт шилжүүлсэн гэдэг. Харин өдгөө энэ тусгай ангийн үйл ажиллагааг зогсоогоод байгаа. Манайх НҮБ-ын дүрвэгсдийн асуудлаарх конвенцод нэгдэн ороогүй нь тус улсын дүрвэгчдийг цаашид хүлээн авах боломжгүйд хүрсэн гэж холбогдох хууль, хяналтын байгууллагын эх сурвалж тайлбарлаж байв. Ардчилсан Солонгосоос дүрвэж, БНСУ руу явж буй хүмүүсийг Монголоор дамжуулж гаргадаг зохион байгуулалттай сүлжээ байсан талаар баттай эх сурвалж мэдээлж байсан.
Энэ сүлжээг хятадууд зохион байгуулдаг, дүрвэгчдээс төлбөр авч Монголын нутаг руу оруулж ирээд, хэд хоногийн дараа БНСУ руу явуулдаг байсан. Энд тэднийг байрлуулдаг зочид буудал хүртэл байсан гэх юм билээ. Харин өдгөө энэ явдал бараг үгүй болсон гэдгийг уг эх сурвалж нэмж хэлсэн. ГИХАЭГ-ын албаны хүний өгүүлснээр автозам болон барилгын салбарт манай компаниуд БНАСАУ-аас гэрээт ажилчин авч ажиллуулж буй аж. Тус газарт 90 хоногоос дээш хугацаагаар Монгол Улсад түр оршин суух бүртгэлтэй БНАСАУ-ын 1598 иргэн байгаа аж. Харин ямар салбарт ажиллаж буйг нь НХХЯныхнаас асуухыг зөвлөсөн юм. НХХЯ-ны харьяа Хөдөлмөр, нийгмийн халамжийн газрын ажилтан “Өнгөрсөн жил автозамын салбарт хойд солонгосчууд олноороо ажиллаж байсан. Энэ жил автозамын салбарт бараг хүн аваагүй.
Харин барилгын компаниуд Хойд Солонгосын 1500 гаруй иргэнийг гэрээгээр ажиллуулж байгаа. Ажлын байрны төлбөрөөс чөлөөлөгддөг ганц улс нь БНАСАУ. Тиймдээ ч сүүлийн үед манай барилгын болон автозам барьж буй компаниуд тус улсын иргэдийг ажиллуулах сонирхолтой болсон” гэлээ. Манай Засгийн газар ямартай ч хойд солонгосчуудыг дэмжиж, гэрээгээр ажил хийхээр ирж буй иргэдийг нь ажлын байрны төлбөрөөс чөлөөлдөг юм байна. Энэ нь БНХАУын иргэдийг ажиллуулснаас хямд өртөгтэй, барилгын компаниудад ч ашигтай байгаа аж.