Дорнод аймаг, Булган сум 3 дугаар багийн Хашаат гэдэг газар /аймгйин төвөөс баруун урд зүгт 40 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 20 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг гуравдугаар сарын 30-ны өдрийн 13.29 цагт хүлээн авсан аж.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж, тус сумын мэргэжлийн ангийн алба хаагчидтай хамтран ажиллаж, мөн өдрийн 15.40 цагт унтрааж, тус сумын Баян-Уул багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн. Түймэрт урьдчилсан байдлаар 150 га талбай шатсан.