А ХХК-иас С байгууллагад холбогдуулан ажлын хөлс 22 405 309 төгрөг гаргуулахаар шаардаж шүүхэд ханджээ. Шүүх хариуцагч байгууллагын төлөөлөгчийг шүүхэд дуудсан боловч шүүхэд хүрэлцэн ирэхээс зайлсхийсэн аж.
Хариуцагч С байгууллагын төлөөлөгчид нэхэмжлэлийн хувь гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар нэхэмжлэлд бичигдсэн хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн, мөн утсаар холбогдож шүүхэд ирэхийг даалгасан ба хариуцагч шүүхийн тогтоосон хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүхэд хүрэлцэн ирэхээс зайлсхийсэн. Хэргийн оролцогч шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх, шүүхийн тавьсан шаардлагыг биелүүлэх үүрэгтэй, шүүхийн мэдэгдэх хуудсыг хүлээн авсан хэргийн оролцогч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй, түүнийг зайлшгүй ирүүлэх шаардлагатай гэж үзэн шүүх хариуцагч С байгууллагын төлөөлөгчийг албадан ирүүлэхийг харъяа цагдаагийн газарт шүүгчийн захирамжаар даалгасан.