Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Ар нуга багийн “Боот” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 150 км-т, сумын төвөөс зүүн зүгт 27 км-т/ Ойн түймэр гарсан тухай дуудлагыг гуравдугаар сарын 29-ний өдрийн 16.35 цагт хүлээн авсан аж.
Тус аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэргийн 0243 дугаар ангийн алба хаагчид, Түшиг сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд ажиллаж, 21.25 цагт цурамд оруулсан. Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 400 га талбай шатсан.