Бүгд Найрамдах Казахстан улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хүний эрхийн хорооны нарийн бичгийн дарга Абишев Тастемир Даутовичийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан 2023 оны гуравдугаар сарын 24-ний өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Монгол, Казахстан улсын иргэд тэр дундаа Монгол Улсад бүртгэлгүй оршин суугаа казах хүүхдүүдийн эрхийг хангах хамгаалах, иргэншлийн асуудлыг шийдвэрлэх талаар харилцан мэдээлэл солилцож, улмаар бүртгэлгүй хүүхдүүдийг бүртгэлжүүлэх асуудалд хоёр орны Хүний эрхийн байгууллага хамтарч ажиллахаар ярилцлаа.
Уг уулзалтад Комиссын Тамгын газрын дарга Ц.Адъяахишиг, Гадаад хамтын ажиллагааны тасгийн ахлах мэргэжилтэн Э.Эрдэнэтөгс, Бүгд Найрамдах Казахстан улсын ЭСЯ-ны зөвлөх Сабит Негметжанов, орчуулагч Мадет Айнур нар оролцов.