ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги, Нийслэлийн Онцгой байдлын газар, Аврах анги хамтран “Нисдэг тэргээр хот суурин газар өндөр хийц, барилга, байгууламжаас эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт сургалт дадлагыг зохион байгууллаа.
Сургалт дадлагыг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Олон улсын санхүүгийн төв”-ийн шинээр баригдаж байгаа барилга дээр хийж, аврах ажиллагааны мэргэжилтэн, аврагч, эмнэлгийн яаралтай тусламжийн багийн хамтын ажиллагааг сайжруулж, ур чадварыг дээшлүүлсэн юм. Сургалт дадлагад Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисэх багийн бүрэлдэхүүн, НОБГ-ын Аврах ангийн аврах бүлгийн бүрэлдэхүүн хамтран оролцлоо.