Нийслэлийн Баянгол дүүргийн 29 дүгээр хороо тагтан дээр хүүхэд хөлөө төмөрт хавчуулсан байна гэсэн дуудлагыг гуравдугаар сарын 27-ны өдрийн 17.44 цагт хүлээн авсан.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход Д /11 настай, эмэгтэй/ тагтны аваарын шатанд зүүн хөлний өвдөг хэсгээрээ хавчуулагдсан байсныг 15 минут ажиллаж гарган ах Т-д хүлээлгэн өгсөн.