Аймгийн Прокурорын газраас Б-г 2022 оны гуравдугаар сарын 11-ний өдөр А аймгийн Т сумын Б багийн Х гэх газар бэлчээрт байсан хохирогч Г-ийн 44 тооны ямаа, 10 тооны хонь буюу бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн.
Б нь 2022 оны гуравдугаар сарын 11-ний өдөр хохирогч Г-ийн 54 тооны бог мал буюу олон тооны малыг хулгайлсан болох нь тогтоогдсон аж. Анхан шатны шүүхээс Б-г бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.