Итали улсын Писа дахь Шүүхийн ерөнхийлөгч, Шүүхийн үр нөлөөт байдлын төлөөх Европын комиссын зөвлөл (CEPEJ)-ийн КИБЕР ШҮҮХ ажлын хэсгийн ерөнхийлөгч Мария Жулиана Сивинини, Австри улсын Вена хот дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Гернот Пош нар Монгол Улсад энэ сарын 20-31-ний өдрүүдэд ажиллаж байна. Энэ хүрээнд Европын шүүхийн туршлага солилцох уулзалт ярилцлагыг өнөөдөр шүүхийн сургалтын “Баяндөхөм” сургалтын баазад зохион байгуулж байна