Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 39, аврах ажиллагааны 1 дуудлагаар алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэж, утаажилтын бүсээс 12 иргэнийг гарган, 1.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.
Гал түймрийн 39 дуудлагын шалтгаан нөхцөл нь ил галаас 17, цахилгаан ашиглалтын буруугаас 6, цахилгаан угсралтын буруугаас 3, яндангийн цонолтоос 13 удаа гал түймэр гарсан байна.
Иймд:
Гал түймэрт өртөж эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэлтэй бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангах.
Хаврын хуурайшилтын улирал эхэлсэнтэй холбогдуулан гэр, орон сууцны орчинд ил гал гаргахгүй байх, хашааны шар өвсийг шатаахгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүлж байна.