Хилийн цэргийн 0303 дугаар анги бие бүрэлдэхүүнийхээ мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, хилийн тусгай ажиллагаанд үүрэг гүйцэтгэх сэтгэл зүйн болон бие бялдрын бэлтгэлжилтийг нэмэгдүүлэх, сургалт бэлтгэлийн үр дүнг тооцох зорилгоор цаг агаарын хүндрүүлсэн нөхцөлд 30 км-ын явган марш үйлдлээ.
Маршийн үеэр алба хаагчид хүн нэг бүрийн зэвсэг, тусгай хэрэгсэл бүхий нийт 30кг ачаатайгаар буудлага, хүн эмнэлэг, амьдрах ухаан, усан саад, цэргийн байрзүй, ерөнхий цэргийн тактик гэсэн 6 цэгийн ажиллагааны даалгавруудыг оновчтой гүйцэтгэжээ.
Үүнээс гадна манай алба хаагчид өндрийн бэлтгэл, усан бэлтгэл, гардан тулааны бэлтгэл, сэтгэл зүйн сургалт дадлагаар тусгай ажиллагаанд оролцох сэтгэл зүйн болон бие бялдрын бэлтгэлжилтээ хангаж байна.