Цэргийн гавьяаны одонт Хилийн цэргийн 0164 дүгээр анги, Нийслэлийн Сонгино хайрхан дүүргийн ЗДТГ, ИТХ хамтран тус дүүргийн Ерөнхий боловсролын 9, 12, 62, 65, 143, 154 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн 100 сурагчдын дунд “Бидний бахархал” арга хэмжээг зохион байгуулж Хил хамгаалах байгууллага, ангийн үүсэл, түүхэн замнал, гавьяат үйлс, алба үйл ажиллагааны онцлог, ач холбогдлыг сурталчиллаа.
Уг арга хэмжээнд Сонгино хайрхан дүүргийн ИТХ-ын дарга Б.Хуягбаатар, Иргэдийн хурлын төлөөлөгч Д.Энхжаргал, Б.Мягмарсүрэн, З.Батдэлгэр, Ш.Энхболд, Цэргийн штабын дарга, дэд хурандаа Б.Нямгэрэл, штабын офицер, дэд хурандаа Д.Ариунболд нар оролцсон аж.
Ангийн захирагч, хурандаа П.Батбилэг Монгол улсын үндэсний аюулгүй байдалын салшгүй хэсэг болох газар нутагын бүрэн бүтэн байдлыг хангахад, хилчдийн үүрэг оролцоо, улсын хилийг тогтоох, тэмдэглэх талаар сурагчдад ойлголт өгсөнөөр тэд эх орноо хайрлах, цэргийн мэргэжлийг сонгох хүсэл тэмүүлэл төрсөн гэдэгт итгэлтэй байна.