Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар орон даяар зохион байгуулагдаж байгаа “Бидний бахархал” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн ИТХ-аас ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Зэвсэгт хүчний 013, Хилийн цэргийн 0164, Дотоодын цэргийн 05 дугаар ангиудад ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдыг хамруулсан арга хэмжээг зохион байгууллаа.
Арга хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Б.Хуягбаатар болон хурлын төлөөлөгчид, мөн дүүргийн Засаг даргын тамгын газрын цэргийн штабын дарга, дэд хурандаа Б.Нямгэрэл нар оролцсон байна.
Энэ үеэр сурагчид Үндэсний аврах бригадын үйл ажиллагаа болон аврах ажиллагааны тусгай зориулалтын хувцас хэрэглэл, техник, багажтай танилцлаа.
Мөн “Бидний бахархал” болон БНТУ-ын Хатай мужид үүрэг гүйцэтгэсэн Эрэн хайх, аврах ажиллагааны талаар яриа өрнүүлж, “Тэнгэр” хамтлаг ая дуугаа өргөлөө.