Шүүхийн ерөнхий зөвлөл, Европын холбооноос Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газар, Монгол Улсын дээд шүүх, Шүүхийн сахилгын хорооны хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулж буй “Монгол Улсын шүүхийн цахимжуулалт” бага хурал өнөөдөр “Холидэй-Инн” зочид буудлын хурлын танхимд 2 дахь өдрөө үргэлжилж байна. Бага хурлыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, Шүүхийн цахимжуулалтын ажлын хэсгийн ахлагч Н.Баасанжав удирдаж байна.
Итали улсын Писа дахь Шүүхийн ерөнхийлөгч, Шүүхийн үр нөлөөт байдлын төлөөх Европын комиссын зөвлөл (CEPEJ)-ийн КИБЕР ШҮҮХ ажлын хэсгийн ерөнхийлөгч Мария Жулиана Сивинини, Австри улсын Вена хот дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Гернот Пош нар “Шүүхийн тогтолцоонд кибер шударга ёс ба хиймэл оюун ухааныг ашиглах нь: Европын шүүхүүдийн сайн туршлага ба түүний хууль эрх зүйн орчин” сэдэвт илтгэл тавьж оролцогчдын сонирхсон асуултад хариуллаа.