Хойд эцэгтээ зодуулж, эмнэлэгт ухаангүй хүргэгдсэн гурван настай хүүгийн биеийн байдал ямар байгаа талаар ГССҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн захирал Р.Гантуяа мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Хүүгийн биеийн байдал тогтвортой болсон. Эмчилгээний 12 дахь хоног дээр Амьсгалын аппаратаас гарсан. Эрчимт эмчилгээний тасагт эмийн эрчимт эмчилгээ болон нөхөн сэргээх эмчилгээг хослуулан хийлгэж байна. Гадаадад очиж эмчлүүлэх нь хувь хүний сонголт байдаг. Бид Монгол Улсад хийгдэх боломжтой бүх л эмчилгээг хийнэ. Тодруулбал, амьсгалын аппаратаас гарсан гэдэг нь хүү тодорхой хэмжээний амьсгалтай, ухаан бүдэг байна гэсэн үг. Тархины гэмтэлд удаан хугацааны эмчилгээ шаардлагатай. Гадаад руу эмчилгээнд явж байгаа тохиолдолд манай эмнэлгээс хүргэж өгдөг” гэв.