Ц, Б нар нь бүлэглэн малын төмөр хашааг хулгайлсан гэмт хэрэгт холбогдож, прокурор хэргийг шүүхэд шилжүүлсэн боловч анхан шатны шүүх өмгөөлөгчийн гомдол гаргах эрхийг зөрчсөн гэж үзэж хэргийг прокурорт буцаасан байна.
Прокурор уг шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд “...өмгөөлөгчийн гомдол, хүсэлт гаргах эрхийг хязгаарлаагүй …” гэж тайлбарлав.
Давж заалдах шатны шүүхээс прокурор өмгөөлөгчийн хүсэлтийг хангахаас татгалзсан шийдвэрээ хүргүүлээгүй байхдаа хэргийг шүүхэд шилжүүлсэн нь өмгөөлөгчийн гомдол, хүсэлт гаргах, шийдвэрлүүлэх эрхийг зөрчсөн гэж үзэж прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.