Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан баг, “Хамрын даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 50 км, сумын төвөөс баруун зүгт 20 км/-т Иргэн Х, Б нар малаа тууж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 03.20-ны өдрийн 20.30 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд сумын Хамрын даваа гэдэг газраас Шургадгийн сай гэдэг газрын чиглэлд малаа тууж яваад сураггүй болсон иргэн Х /45 настай, эрэгтэй/, Б /33 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг эхлүүлж, 05:05 цагт тус сумын төвөөс баруун хойд зүгт 30 км-т “Мөстийн хөтөл” гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн.
Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Багануур баг, “Шийрийн баруун-Өвдөг” гэдэг газар / аймгийн төвөөс баруун зүгт 125 км, сумын төвөөс баруун зүгт 20 км/-т Малчин Б, 03.20-ны өдрийн 21.00 цагийн орчим малаа хотлуулах гэж гараад сураггүй болсон тухай дуудлагыг 03.21-ний өдрийн 00:08 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд очиж, иргэн Б/27 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 01.45 цагт гэрээс нь баруунд зүгт 7 км-т “Шийрийн баруун Дөрөлж” гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн.
Дундговь аймгийн Луус сумын Буянт баг, ‘”Улаан толгойн говь” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 45 км, сумын төвөөс хойд зүгт 45 км/-т Малчин О, 03.20-ны өдрийн 16.30 цагийн орчим суудлын автомашинаар адуундаа яваад төөрсөн тухай дуудлагыг 03.21-ний өдрийн 01.15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход “Приус-30” загварын суудлын автомашинтай төөрсөн иргэн О/45 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 10 км-ийн тойрогт зохион байгуулж ажиллахад 03.10 цагт гэртээ ирсэн гэж ар гэрээс нь мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон.