Цагдаагийн байгууллагад гуравдугаар сарын 08-ны өдөр ГССҮТ-өөс “Гэмтлийн эмнэлэгт бага насны хүүхэд биедээ ил харагдах гэмтэлтэй, ухаангүй байдалтай ирсэн” гэх мэдээлэл ирүүлсний дагуу шалгалтын ажиллагааг явуулж ажиллаж байна.
Шалгалтын явцад 3 настай, эрэгтэй Б-г төрсөн эх Л, түүний хамтран амьдаргч Э нар эмнэлгийн байгууллагад хүргэсэн бөгөөд Л-ийн хамтран амьдрагч 34 настай, эрэгтэй Э нь эмнэлэгийн байгууллагад хүргэсний дараагаар зугтаасан байна. Э нь 3-6 насны хүүхдүүдийг гэртээ харж үлдэхдээ 3 настай, эрэгтэй Б-г зодсон нь тогтоогдсон бөгөөд Э-г баривчлан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Хохирогч хүүгийн биеийн байдал хүнд, одоогоор ухаангүй хэвээр эмнэлгийн байгууллагад 13 дахь өдрөө эмчлэгдэж байна.