Замын-Үүд дэх Хилийн цэргийн 0108 дугаар анги хүүхэд, залууст хилч, эх оронч үзлийг төлөвшүүлэх, сурталчлах, үнэ цэнийг таниулах зорилгоор Нийслэлийн Хан-Уул дүүрэг дэх “Солонго” Эс Эф сургуулийн төгсөх ангийн багш, сурагчдад “Торгон хилийн зүг” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд төгсөх ангийн сурагчдад хил хамгаалалтын болон хилийн харуулын үйл ажиллагааг газар орон дээр танилцуулах, үүрэг гүйцэтгэж байгаа хугацаат цэргийн алба хаагчидтай цэргийн алба хаах үеийн сэтгэлзүй, хүндрэлтэй зүйлс болон одоо цагийн сэтгэл зүй, албаараа болон өөрөөрөө бахархах талаар чөлөөт ярилцлага хийсэн юм. Багш, сурагчдын хувьд хилийн алба, хилчин дайчидтай танилцан олон зүйлсийг сурч мэдсэн, цаашид үе тэнгийнхэндээ ойлгуулж хэлэх олон зүйлийг танин мэдсэн талаараа энэ үеэр дурдсан аж.