“Ухаалаг хэрэглэгч, цэвэр эрчим хүч” өдөрлөгийг Эрчим хүчний яам, Эрчим хүч¬ ний зохицуулах хороо болон ШӨХТГ, Монголын амины орон сууц, инновац хөгжлийн төв, төрийн бус байгууллагууд хамтран өчигдөр зохион байгууллаа. Уг өдөрлөгийн үеэр эрчим хүч хэмнэж сурах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах талаарх мэдлэгийг хэрэглэгчдэд олгох, цахилгаан бага зарцуулдаг амины орон сууцын шийдэл, хий, сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрүүдийг танилцуулсан юм. Үүнд 20 гаруй аж ахуйн нэгж оролцон дулааны алдагдалгүй цонх, барилгын материал, нарны панель, ахуйн хэрэглээний хийн цогц төхөөрөмж болон бусад бүтээгдэхүүнийг танилцуулав. Иргэд цахилгаан бага зарцуулдаг, байгальд ээлтэйгээр усан хангамж, бохирын асуудлаа шийдэх амины орон сууцын талаарх мэдээллийг илүүтэй сонирхож байлаа. Ийм орон сууцуудыг түлхүүр хүлээн авах нөхцөлтэйгөөр бариулж болох бөгөөд ам метр нь 2.5-3.5 сая төгрөгийн үнэтэй аж. Мөн ногоон орон сууц бариулах зээлийг “Хас”, Төрийн банкнаас авч болох гэнэ. Өрх бүр эр¬ чим хүчний хэмнэлттэй, ухаалаг хэрэглээг хэвшүүлбэл хүрэлцээ нь нэмэгдэх, шавхагдашгүй нөөцтэй сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг өсгөн, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах боломжтойг дээрх өдөрлөгийн үеэр ЭХЗХ-ноос онцоллоо.