Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Нэгүүн.мн сайтын эрхлэгч, сэтгүүлч Б, иргэн А нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал, прокуророос Нэгүүн.мн сайтын эрхлэгч, сэтгүүлч Б нь 2021 онд иргэн А-аас 2.000.000 төгрөг авч, иргэн Э-ийн нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг бэлтгэн Нэгүүн.мн сайтад байршуулан олон нийтэд тараасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.