Сүхбаатар аймаг, Халзан сум хатавч багийн Дэмбэрэл гэдэг газар малчин Г 03.14-ний өдрийн 04.00 цагийн орчим малчин Б-ын гэрээс согтуугаар явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 03.14-ний өдрийн 16.35 цагт хүлээн авсан аж.
Халзан сумын мэргэжлийн ангийн 5 алба хаагч, 1 автомашин, ар гэрийн 5 хүн, 1 автомашин, нийт 10 хүн, 2 автомашинтайгаар тус сумын харьяат малчин Г /22 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 03.14-ний өдрийн 16.50 цагаас 19.00 цаг хүртэл тус сумын Хатавч багийн “Дэмбэрэл” гэдэг газрын орчимд зохион байгуулжээ. Өнөөдөр 07.00 цагт дахин эхлүүлсэн тухай мэдээллийг Засаг даргын Тамгын газрын дарга Н.Батбэх аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн байна.