Монголыг зорьж ирсэн, ялангуяа Улаанбаатарт зочилсон жуулчдын үзэж сонирхдог гол газруудын нэг нь Гандантэгчэнлин хийд. Гэтэл тухайн хийдийн ойр орчим нь бохир, аялагчдад үзүүлэхэд нүүр улаймаар гэсэн шүүмжлэл хааяагүй гардаг. Тэгвэл жуулчны улирал эхлэх дөхс өнтэй холбоотойгоор БОАЖЯ-наас Гандантэгчэнлин хийдийн захиргаанд ойр орчмынхоо өнгө үзэмжийг сайжруулах, цэвэр цэмцгэр байлгах агуулга бүхий албан бичиг хүргүүлсэн гэнэ. Хог хаягдлын тухай хуулийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд ойр орчмынхоо 50 орчим метр хүртэлх талбайг цэвэрлэх, хог хаягдалг үй байлгах үүрэг хүлээдэг. Үүний дагуу албан бичиг хүргүүлснээ дээрх яамнаас мэдээлэв . Түүнчлэн жуулчид үзэж сонирхдог соёлын өв, дурсгалуудыг цэвэрлэж, өнгө үзэмжийг нь сайжруулах, харьяа байгууллагуудынхаа ажилтан, алба хаагчдыг уг ажилд идэвхтэй оролцуулах албан бичгийг БОАЖЯ-наас Соёлын яаманд ч өгсөн аж.
Бэлтгэсэн М.Оч